Энэ өдрийг

Энэ өдрийг

Энэ чигээр нь

 Үүрд зогсоомоор

 Эсвэл, эрхтэн бүрдээ

 Шинэ нэр бодож олоод

Эрх чөлөөт харь оронруу

Эцсийнхээ мөчийг

 Жаргалтай үдэхийн төлөө явмаар...

Цаг хугацааг өөрийнхөөрөө хэмжиж хуваагаад

Цагдаа хуягуудын өмнө худал инээхийг мартаад

 Хуульгүй алс одож, хулгай хийх, худал хэлхийг умартаад

Хувийн хөрөнггүй, эрх мэдэлгүй

 Амар амгалан амьдралыг сонгоод

 Хуучин нөхдийн хуурамч нулимсгүй

Авилгаас ангид авсанд орохыг мөрөөдөөд

Эцсийн амьсгалаа шуналын харцнаас далдалж

 Эрх чөлөөтэй газар оронд үхмээр

2007.07.02 О.Элбэгтөгс

Сэтгэгдэлүүд:

1. ezra pound (зочин) | 2009-10-29 19:28:04
bayarlalaa
2. saihnaa (зочин) | 2009-11-01 19:13:24
ene chini l harin taalagdlaa
3. saihnaa (зочин) | 2009-11-01 19:13:47
ene chini l harin taalagdlaa
4. ollie | 2009-11-10 14:12:42
Цаг хугацааг өөрийнхөөрөө хэмжиж хуваагаад ...



гоё хэллээ. би ч бас ингэж хуваахымсан.
5. *САЙХАН САНАА* | 2009-11-10 14:20:01
УТопи газар нутагт очмоор байгааам байна тэ
6. saraachigch | 2009-11-16 10:55:42
Энэ өдрийг

Энэ чигээр нь

Үүрд зогсоомоор

Эсвэл, эрхтэн бүрдээ

Шинэ нэр бодож олоод

Эрх чөлөөт харь оронруу

Эцсийнхээ мөчийг

Жаргалтай үдэхийн төлөө явмаар...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog