2009-10-20 13:38:47
Цугаар тэнэгч мэдрэмж
Цул болон нэгдэж
Хий хоосон тийш салхилах
Хэмнэл энд дуулдаж байна
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Алс газрын зэрэглээг
Алгуурхан зүсэх
Аниргүйн зүг нисэх
Шувуудын араас би гуниглана
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Сүмийн хонх гунигтай дуугарч
Сүүлчийн навчийг салхи аван одоход
Тарайн талбай зовлонгоо мартаж
Тарайчны охин алсыг зорино


Сэтгэгдэлүүд:
Цул болон нэгдэж
Хий хоосон тийш салхилах
Хэмнэл энд дуулдаж байна
таалагдаж байнаа энэ мөртүүд
Алгуурхан зүсэх
Аниргүйн зүг нисэх
Шувуудын араас би гуниглана
ай сайхан гуниг мину зэ ..,
Сэтгэгдэл үлдээх: