Орчин үеийн шарилж

Орчин үеийн шарилж

Хэнд ч юм дуулдахаар чи уйлаач

Хэн ч чамайг сонсохгүй

Үзэл бодол чинь ялзарч

Харсан бүхэн чинь худал болж

 Хайрласан бүхэн чинь зовж

Өвөл бороо орж

Үүргэвч ,хувцас хоёр чинь хуучин болж

Үнэхээр хорвоо тэнэг санагдахад

Байгаа үеэ ч ойлгохоо больж

Саарал баг зүүн гудамжинд алхахад

Танихгүй хүмүүс танимхайран

Тааралдсан бүхэн чинь чамд мөргөж

Хараал хэлэхэд шагшин магтаж

Орчин үеийн шарилж гэж диплом гардуулаад

Огторгуйн зүг чамайг цөлнө

 

Сэтгэгдэлүүд:

1. үйтэн | 2009-05-22 11:30:00
дуулдахаар, сонссонгүй, ялзарч, хайрласан, зовж, үеэ ч гэж бичээрэй. -Р

Би ер нв шүлэг хэсэгчилж магтдын кк. Энэ гэхдээ бүхлээрээ магтахаар шүлэг байна. Магадгүй чи ямар нэг шаналалаар бичсэн байх. Тэгж бичигдсэн зүйлийг сайн шүлэг байна гэж магтах нь зовлонг минь магтаад байгаам шиг тохуутай санагддаг ч магтахгүй байж болохгүй нь. Ийм мөрт төрүүлсэн тэр зүйл, тэр бухимдао гутралыг магтая ккк
2. ollie | 2009-05-22 18:02:56
хэхэхэ, сайхан хэлжээ.
3. Галдан | 2009-07-13 20:55:15
Шарилжаар шүүр хийгээ хашаа шүүрдүүл болыш дээ.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog