Тоостой замын хэлмэгдүүлэлт

 

Зүүд гурвантаа эргэжээ би унтсаар л

Чамайг үхсэнээс хойш зул долоон жил асжээ

Би бодлоо. Гунигтай байна.

Би уйллаа нулимс гашуун байна.

Чамайг явсанаас хойш бүх зүйл өөрчлөгдсөн

Би жаахан бүдүүрч чиний найз охин худалч болсон

Томоогүй бага насны минь дурсамж бүхэн

Тоостой замын хэлмэгдүүлэлт болон ард үлджээ

Анд минь энэ үед чи алга

Цаг хугацааны эрхээр би чамайг мартаж байна

Бас л нэгэн аймшиг

Чиний зураг тэмдэглэлийн дэвтэрт шарлаж

Чиний орон зай миний зүрхэнд харлаж байна.

Сэтгэгдэлүүд:

1. oldoshaksli | 2009-05-07 21:32:07
Oron zain hoosroliig tailbarlaj es diileed
Suns suudriin tuhai yarih boljee bid.

getel oron zai bol oron zai.
Tednii oron zaig hen ch nuhuj chadahgui.
2. ollie | 2009-05-08 12:42:28
Цаг хугацааны эрхээр би чамайг мартаж байна
Бас л нэгэн аймшиг

гэхдээ мартагдахыг хvсдэг хvмvvс байдаг ш дээ. тэдэнд бол аймшиг биш, харин ч сайн юм болно.
3. Isidora | 2009-05-12 00:08:22
Чиний зураг тэмдэглэлийн дэвтэрт шарлаж
Чиний орон зай миний зүрхэнд харлаж байна

ugaasaa l yg ingenedoo
4. erhtsas | 2009-05-12 00:11:48
Тэртээд одсон найз минь миний сэтгэлд гэгээн хэвээрээ байдаг. Чиний сэтгэлд ч бас тэр гэгээн оршиг.
5. Жиргээ | 2009-05-12 00:20:41
zoozzz...xaranxuig gereltuulex xeregtei...
6. fabio (зочин) | 2009-05-12 00:29:06
gegeeneeree baigaa bol sain naiz biz ee.. haranhui nuh baival harin.........
7. uzemjiingoo (зочин) | 2009-05-15 18:04:13
zoozz haranhuig gereltuuleh heregtei.
onoodor neg duu heljiin.
amidarliig ali boloh saihnaar harj bai geel. magad ul togsoh togs unen zov ni yumuu gej bodogdson shuu.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog