Он цаг хугацааг би ойд хүлээнэ

Он цаг хугацааг би ойд хүлээнэ

Ойн дундуур сүнс гунигтайгаар алхана

Цэлмэг тэнгэр өөд шувууд нисэж нарыг халхалхад

Цаанаа л нэг жихүүдэс төрүүлэм хийл уянгална

Би булшин дунд зогсоно

Би бусдаас илүү их гунигтай

Чи үхсэн болж жүжиглэнэ

Гарт чинь гялалзах бөгж өнгөө хэдийн алджээ

Харанхуйд савлуур дээр сүнс чинь тоглоно

Хамтдаа тоглохсон гэж миний нулимс урсана

Чи булшин дунд зогсоно

Чи бусдаас илүү их гунигтай

Цонхоор саран худлаа инээнэ

Худал инээдэндээ гуниг нуусныг нь би олж харна

Тас хар хувцас чиний бөгж

Тас хар гүүр чиний шувууд

Цустай ном

Цагаан цаас

Нурсан балгас

Нуруу хүйт даах шиг хачин мэдрэмжы

Өвөл болж булшин дээр чинь цас оржээ

Өөдөө харахад диваажин ойрхон санагдах болжээ

Чиний сүүлчийн үгс дуулдахаа байлаа

Миний сүүлчийн дусал цус

Чам дээр буулаа.

Сэтгэгдэлүүд:

1. uiten (зочин) | 2009-05-03 18:07:39
Ene shulgee uguuch Duu bolmoor yum bn IIm shuleg haigaad bsiimaa
2. italy (зочин) | 2009-05-04 09:24:23
bolvol avahgui yu yamar duu bolhiin?
3. Mendee (зочин) | 2009-05-04 11:54:18
wow tasrchihsan shuleg bna
4. үйтэн | 2009-05-04 11:58:58
пост рок чиглэлийн дуу болнооо. Нэг шинэ хамтлаг байгаан.
5. italy (зочин) | 2009-05-04 12:04:32
teg teg rock hamtlag yum bol bas neg duu bolchhoor shuleg bii dee
6. үйтэн | 2009-05-04 12:09:21
надаад сонирхуулаач. Би өөрөө бичих гэхээр арай хөнгөн шүлэг болчоод чадахгүй байгаан. uiten_mn@yahoo.com ороод ирээч -Р
7. kafka (зочин) | 2009-05-04 14:15:29
DOn nziin shuleg Rock duu boloh nee amjilt huseyee nzaa....
8. Hoyr_hun | 2009-05-04 20:19:46
аймаар сайхан шүлэг байна
9. ollie (зочин) | 2009-05-06 12:18:19
ёстой гоё бичжээ. майр таалагдлаа ..,
10. bataa123 | 2009-05-06 12:24:58
цаанаа л нэг жихүүдэс хүрэм шинэ мэдрэмж шиг гоё байна
11. mla (зочин) | 2009-05-07 21:23:12
jihvvtsem ymaa chinii hsvlegnvvd ih omglon ymaa gaihaltai.amjilt hvsie.
12. Style_s | 2009-05-10 01:56:37
hi naizaa joohon aimar ban

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog